Холимог тулааны спорт жинхэнэ утгаараа хөгжиж байгаа өнөө үед тамирчид, тулаанд үүсч болох ямар ч нөхцөл байдалд бэлэн байхын тулд, босоо байдалд ч бай, хэвтээ байдалд ч бай, цохих, тохойлдох, өшиглөх, өвдөглөх, шидэх, савах, өчих, боох, тэдгээрээс хамгаалах гэхчлэн түмэн техникийг цогцоор нь эзэмшиж байж гэмээнэ тэмцээнд оролцдог билээ. Гэвч өнөөгийн энэ дүр зураг үргэлж иймээрээ байсангүй. 90-ээд оны эхэнд буюу энэ спорт дөнгөж бий болж байх тэр үед тулааны зөвхөн аль нэг төрлийг төлөөлөгсөд өөрийнх нь арга барил шилдэг нь гэдэгт итгэлтэй нь аргагүй, холимог тулааны дэвжээнээ гардаг байлаа. Бараг 20-иод жилийн өмнөх тэр болхи үеийг эргэн дурсч нэгэн сонирхолтой, нөгөөтэйгүүр, гунигтай гэмээр тулааныг хамтдаа үзье.
Ёстой маш сонирхолтой бичлэг байна. Энэ ушу, тэквондо, каратэ кинон дээр л мундаг юм даа.
ReplyDelete