2011/08/25

"Андерсон Силва vs. Дэн Хэндерсон II" тулаан боломжтой юу?

Zuffa копаний захирал, хамтран эзэмшигч Лорензо Фертиттагийн мэдэгдсэнээр, хэрэв UFC холбооны дунд жингийн аварга Андерсон Силва ирэх ням гаригийн тэмцээнд аваргын цолоо хадгалж үлдэж чадвал "Андерсон Силва - Дэн Хэндерсон 2" тулааныг зохион байгуулж болох юм гэлээ. Өчигдөр 41 нас хүрсэн Strikeforce холбооны хагас хүнд жингийн аварга Дэн Хэндерсон 2008.03.01-нд UFC 82 тэмцээний хүрээнд аваргын цол горилж Силватай учрахдаа тулааны 1-р үед давамгайлан тулалдсан боловч, дараагийн үеийн 4 мин 50 сек-нд араасаа боолгож ялагдсан юм.


Дашрамд дуулгахад, Дэн Хэндерсон Жон Жонс Куинтон "Рэмпейж" Жексон нарын дийлсэнтэй нь Strikeforce, UFC холбоодын хагас хүнд жингийн аваргын цол нэгтгэх тулаан хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа билээ.


Андерсон Силва - Дэн Хэндерсон 2008.03.01 UFC 82

No comments:

Post a Comment