2011/08/25

Чел Соннен Бразил улсад зорчихгүй болжээ

Бразилийн зарим тамирчдыг хэл амаар доромжилсны улмаас тус улсын ММА сонирхогчдын занаанд ороод байгаа UFC холбооны дунд жингийн аваргын цол горилогч асан АНУ-ын 34 настай тамирчин Чел Соннен, UFC Rio тэмцээний гол тулаанд оролцох багийн гишүүн Юушин Окамигийн буланд засуул хийх байсан боловч, үүсч болзошгүй таагүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс Соннен Бразилд очихоос татгалзахад хүрчээ.


Бразилийн холимог тулааны хорхойтнуудаар хулчгараараа дуудуулах болоод байгаа Чел Соннен Бразилийг зорихоос татгалзсан шалтгаанаа тайлбарлахдаа, Юушин Окамигийн албан ёсны ивээн тэтгэгч Praetorian брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаний удирдлагаас Сонненгоор засуул хийлгэхгүй байхыг шаардсан аж. Уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд компанийн зүгээс Окамитай байгуулсан гэрээг цуцлах байсан гэжээ.

No comments:

Post a Comment