UFC холбооны хүнд жингийн түр аварга асан Америк улсын 36 настай тамирчин Шейн Карвин Нидерланд улсын тамирчин Алистар Оверимийг UFC-д ороход тун ойр байгаа тухай mixedmartialarts.com сайтын форумд:
"Би Алистартай Лас Вегаст болсон Magic Convention чуулга уулзалтын үеэр таарч ярилцахад, тэрээр Дана Уайттай тохиролцоонд хүрэхэд тун орй байгаа, 2012 оноос өмнө UFC-д орчих болов уу гэж хэлсэн. Миний бодлоор, Алистар UFC-д орвол манай хүнд жин дахин нэг шилдэг тулаанчаар эгнээгээ тэлэх юм.
Намайг анх UFC-д хөл тавихад хүнд жинд өнөөгийнх шиг хүчтэй өрсөлдөөн байгаагүй. Хүнд жин авъяаслаг, чадалтай тамирчдаар дүүрэн болсон энэ үед олон ч тулаанчтай бодолдоо нударга зөрүүлээд байна, энэ бүхний бодит байдалд хэрэгжүүлж, тулалдана гэхээс сэтгэл догдлох юм" гэсэн бичигдлийг үлдээжээ.

No comments:
Post a Comment