2011/08/30

"Шогун" Руа "Яс" Жонсоос даага нэхэх бодолтой байна

Өнгөрөгч ням гаригт болсон UFC Rio тэмцээнд Америкийн Форрест Гриффинтэй тулгарч, тулааны 1-р үед техникийн нокаутаар ялалт байгуулсан 2005 оны PRIDE-ын -93 кг-ын гран при тэмцээний ялагч, UFC холбооны хагас хүнд жингийн аварга асан Бразил улсын 29 настай тамирчин Маурисио "Шогун" Руа UFC холбооны хагас хүнд жингийн одоогийн аварга Жон Жонсоос даага нэхэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Тэрээр:


"Жон Жонсоос даага нэхэх бол миний зорилго. Би карьертаа хүлээсэн таван ялагдлынхаа гуравт нь даага нэхэж ялсан. Зөвхөн "Бабалу" Собралаас даага нэхэгүй. Бабалу манай багийн гишүүн болсон, тийм учраас түүнтэй тулалдахгүй. Тэгэхлээр, цаана нь ганц л хүн үлдэж байгаа нь - Жонс юм" гэжээ.

Дашрамд дуулгахад, Жон Жонс 2011.09.24-нд аваргын цолоо "Рампэйж" Жексоны эсрэг хамгаалах юм, хэрэв уг тулаанд аваргын цолоо хамгаалж үлдэж чадвал, дараагийн цол горилох ээлжинд Рашад Эванс байгаа юм.

No comments:

Post a Comment