UFC холбооны хүнд жингийн аварга асан Америк улсын 34 настай тамирчин Брок Леснарын албан ёсны ивээн тэтгэгч Fussion Ammo компани Youtube видеохостингд Леснарын тарвага буудаж байгаа бичлэгийг байршуулжээ.
Өнгөрөгч 5-р сард Брок Леснар хоол боловсруулах тогтолцооны дивертикулит гэдэг өвчин нь сэдэрсний улмаас бүдүүн гэдэсний шархалсан хэсгийг тайруулах хагалгаа хийлгэх болж, Жүниор дос Сантостой хийх тулаан нь цуцлагдсан билээ.
Брок Леснар:
"Брок Леснарын амьдралд сонин сайхан юу байна гэж үү? Саяхан би дивертикулитээ эмчлэхээр хагалгаанд орсон. Одоо цоо шинэ хүн шиг л байна. Эсэн мэнд, эрчтэй, хүчтэй болж, хуучин хэвэндээ орлоо..."
"UFC-д намайг дахин гэрэлт ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бие маань сайн байгаа, 100% эрүүл болсон. Эргээд UFC-ийн хүнд жингийн аварга болохыг хүсч байна, энэ хүслээ биелүүлэх болно."
Дашрамд дуулгахад, Дана Уайт Брок Леснарыг ирэх сараас бэлтгэлээ эхэлж, 2012 оны эх гэхэд тэмцээнд орно гэж хэлсэн юм.
No comments:
Post a Comment