UFC холбооны хагас хүнд жинд өрсөлддөг Канад улсын польш гаралтай тамирчин 34 настай Кристоф Сошински mmafighting.com сайтад өгсөн ярилцлагадаа ММА тамирчдын 85 орчим хувь нь сэргээш хэрэглэдэг гэж мэдэгдлээ.
"Тамирчдын 85 орчим хувь нь сэргээш хэрэглэдэг, ялангуяа сэргээш худалдаж авах бэнчинтэй тамирчид хэрэглэх нь хэвийн үзэгдэл. Хамгийн дээд зиндаад өрсөлддөг тамирчдын 95, 96 хувь нь сэргээш хэрэглэдэг нь гарцаагүй. Энэ бүхэн ил шүү дээ. Надаас хүртэл нэг хүн шилбэн эсний тарилга хийлгэх үү гэж асууж байсан. Эритропоэтин мэтийн биеэс шинжилгээгээр илэрдэггүй тав-зургаан төрлийн бодис бий. Тулаанчид энэ спортод нэрээ үлдээхийн тулд юу ч хийхэд бэлэн байдаг нь намайг гайхшруулдаг юм."

No comments:
Post a Comment