2011/08/10

Жон Жонс: Рашад Эванс бол атаархуу могой

UFC холбооны хагас хүнд жингийн аварга Жон Жонс болон уг жингийн аварга асан Рашад Эванс нарын хооронд үүсээд байгаа дайсагнал үргэлжилсээр. Жонс дараагийн тулаандаа Эванстай биш, Куинтон Жексонтой учирч тулалдах гэж байгаа хэдий ч цагтаа нэг багт бэлтгэл хийж, үе зайгүй найз явсан Рашад Эвансын зүгт чулуу шидэлсээр... Өчигдөр Жонс Эвансын тухайд Twitter дэх хуудаснаа:


"Би өөрийгөө ингтэлээ их үзэн ядуулах шалтаг өгсөнийхөө төлөө түүнээс уучлал гуйх бодол хаяа төрдөг юм. Би багийнхаа гишүүнтэй нударга зөрүүлэхийг хүсэхгүй, Дана Уайт холбооноос хална гэж тулгаж шаардахгүй л бол хөдлөхгүй гэсэн, өөр юу ч гээгүй. Түүнээс хойш тэрээр намайг урвагч гэх болсон. Намайг аваргын бүс зүүх болсонд атаархсандаа л тэгэж байгаа хэрэг. Тэрээр хэзээ ч миний найз байгаагүй, Рашад бол атаархуу могой юм" гэж бичжээ.

No comments:

Post a Comment