PRIDE FC холбооны хүнд жингийн аварга асан ОХУ-ын 34 настай тамирчин Фёдор Емельяненко хүн амины хэрэгт татагдаад байгаа ММА тамирчин Расул Мирзаевын тухайд:
"Спорт заалнаас гадуур зөвхөн цэргийн алба хаах үедээ л нударга зөрүүлж байлаа. Мирзаевын тухайд гэвэл, би түүнийг өмгөөлөх юм уу, эсвэл буруутгамааргүй байна. Энэ асуудлыг шүүх шийдэх ёстой. Миний хувьд гэвэл, би өөрийгөө болоод ойр дотныхоо хүмүүсийг хамгаалах чадвартай болох гэж спортод хөл тавьсан. Харин азаар, би иймэрхүү хэрэгт орж байгаагүй" гэжээ.
Дашрамд сануулахад, - 65 кг-ын жинд өрсөлддөг ОХУ-ын 25 настай тамирчин Расул Мирзаев нь өнгөрөгч 7 хоногт Москва хотын "Гараж" шөнийн клубын дэргэд Иван Агафонов гэдэг оюутан залуутай маргалдаж толгойнд нь гараар цохиход, Агафонов ухаан алдаж, эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт дөрөв хоногийн дараа ухаан оролгүй байсаар нас барсан юм.
Расул Мирзаевт холбогдуулж ОХУ-ын эрүүгийн хуулийн 111-р зүйлийн 4 дэх хэсгээр (Бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан; 15 жил хүртэл хугацаагаар хорих санкцтай) эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хориод байгаа юм.

No comments:
Post a Comment