2011/08/24

Чел Сонненг бразилчууд "халуухнаар" угтах нь ээ

Бразилийн тамирчид, тэр дундаа PRIDE FC, UFC холбоодын хүнд жингийн аварга асан Антонио Родриго Ногейра, PRIDE FC холбооны дунд жингийн аварга асан Вандерлей Силва, UFC холбооны дунд жингийн аварга Андерсон Силва нарыг нэг бус удаа доромжилж байсан Америк улсын 34 настай тамирчин Чел Сонненг Бразилийн холимог тулааны хорхойтнууд шийтгэхээр Facebook-д хуудас нээжээ.


Залуус аа, энэ муу хорхой Бразил улсын тухай, Бразилийн тамирчид, иргэдийн тухай, Бразилийн соёлын тухай юу гэж хуцаж байсныг сонссон биз дээ? Түүнийг 27-ны өдөр UFC Rio тэмцээнд ирэхэд нь бид бүхэн "халуунаар угтах" ёстой бус уу? Бразилчууд бид найрсаг, зочломтгой ард түмэн гэдгээрээ алдартай шүү дээ. Дотны анд Чел Соннендоо зориулж том үдэшлэг зохиох талаар юу гэмээр байна?

Чел Соннен ирэх ням гаригт Бразил улсын нийслэл Рио де Жанейро хотод болох UFC 134: Okami vs. Silva тэмцээний гол тулаанд UFC холбооны дунд жингийн аваргын цол горилох Япон улсын 30 настай тамирчин Юушин Окамигийн буланд засуул хийх юм.

No comments:

Post a Comment