2011/08/06

Хэн нь худлаа яриад байна аа?

Саяхан Zuffa Нидерландын Golden Glory клубын тамирчид болох Strikeforce холбооны хүнд жингийн аварга Алистар Оверим, эмэгтэйчүүдийн - 61 кг-ын аварга асан Марлус Кунен, Жон Олав Эйнемо, Валентайн Оверим нартай байгуулсан гэрээгээ нэг талын санаачилгаар цуцалсан билээ.


UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт үүнд дараах тайбарыг өгсөн юм:

"Энэ бол маш энгийн. Хэрэв манай байгууллагын түүхийг авч үзвэл Сэмми Шилтээс хойш саяхныг хүртэл манайд (UFC-д) Golden Glory клубын ганц ч тамирчин байгаагүй, тийм үү? Хамаг хэргийн шалтгаан бол бидний бизнес хийх арга барилын ялгаанд байгаа юм. Тэдэнтэй ажил хэрэг явуулна гэдэг тун хэцүү. Гол зүйл нь Golden Glory тамирчдынх нь хөлсийг өөрсдөд нь бус, клубт төлөхийг шаарддаг."


"Гэвч бид тэгдэггүй юм. АНУ-ын Спорт хороод хянаж байхад тэгэж болдоггүй юм. Энд бол менежерт биш, харин тамирчинд хөлсийг олгодог. Тамирчин дараа нь менежертээ хувийг нь өгдөг юм."


"Бид тэдэнтэй учир зүгээ олох гэж их хичээсэн, гэвч менежерүүд нь өөрийнхөөрөө зүтгээд байсан."

Дана Уайтын энэ мэдэгдлийн хариуд төд удалгүй Марлус Кунен Twitter дэх хуудасна:

"@danawhite, миний менежментийн тухай ийм худал зүйлийг сонсох нь тун таагүй байна. Нотлох баримт нь энэ байна" гэж бичээд, Strikeforce хөлсийг өөрт нь шууд олгосныг баталгаажуулж, чекээ сканердаж байршуулжээ.


Алистар Оверим мөн адил Strikeforce-оос хөлсөө хэн нэгнээр дамжуулж бус, шууд авдгаа баталж Twitter дэх хуудасна дараах бичигдлийг үлдээжээ:


"Би Испанид ирчихсэн байгаа. Эмч зөвлөсний дагуу амарч байна. Би Марлус (Кунен)-ын адил сүүлийн тулааныхаа хөлсийг SF-оос шууд авсан."

1 comment:

  1. Хэхэ, танай блог ч шуурхай мэдээлж байна шүү. Би өөрөө энд тэндээс ухахгүй амар юм аа.

    ReplyDelete