"Ногейра жиү-жицүдээ их найдвар тавьж байгаа юм билээ, үүнд гайхах юм байхгүй, тэрээр өчих, боох барилдааны шилдэг мастеруудын нэг. Тийм учраас намайг өчих, боох мэхээр буулгаж авна гэж ярьж байгаа нь намайг үл хүндэтгэж байгаа зүйл огтхон ч биш. Би цохих техниктээ итгэлтэй байгаа бол тэрээр тактикийн барилдаандаа итгэлтэй л байна гэсэн үг."
"Хэрэв би ялах юм бол аваргын цол горилох эрх авах ёстой гэж бодож байна. Та нар хар л даа: Ногейраг 'гэрт нь' ирж байгаад ялна гэдэг бол... Фёдор (Емельяненко), Кейн (Веласкез), Фрэнк Мир нарын хэн нь ч тэгэж байгаагүй шүү дээ. Би дийлвэл дараалан байгуулсан тав дахь ялалт болох бөгөөд аваргын цол горилох тулаанд тун дөхөж очих юм. Миний бодлоор Ногейра миний хурдыг гүйцэхгүй. Би түүнийг хоёрдугаар раундад нокаутаaр ялна."
Брэндан Шауб - Мирко "Кро Коп" Филипович 2011.03.19 UFC 128

No comments:
Post a Comment