2011/08/04

Энэ өдрийн фото: Бернард Хопкинс, Рашад Эванс, Тито Ортиз

Өнгрөгч 5-р сард WBC холбооны хагас хүнд жингийн аваргын цолны төлөө Австрали улсын 28 настай боксчин Жан Паскалийг, 46 насандаа буулган авч, мэргэжлийн боксын дэлхийн хамгийн ахмад настай аварга Жорж Форманы дээд амжилтыг эвдсэн Америк улсын боксчин Бернард Хопкинс, энэ ням гаригт АНУ-ын Пенсилвани мужийн Феладелфи хотод болох UFC 133: Rashad vs. Ortiz тэмцээнийг угтаж зохион байгуулсан нээлттэй бэлтгэлд хүрэлцэн ирж, уг шоу тэмцээний гол тулааны оролцогч - Рашад Эванс, Тито Ортиз нартай зургаа татуулав.

Рашад Эванс - Бернард Хопкинс

Тито Ортиз - Бернард Хопкинс


Хамгийн сонирхолтой нь одоогоос хоёр жилийн өмнө Бернард Хопкинс холимог тулааны тухайд: "ММА бол гей порно! Дан ганц богино өмдтэй, бие нь нортлоо хөлөрсөн хоёр эр газар холбиролдхыг үзэх гэж би лав хэзээ ч мөнгө төлөхгүй" гэж байсан юм. Гэвч аварга маань ММА арга хэмжээнд гар бие оролцож, ММА тамирчидтай нөхөрсгөөр мэндэлж, хамт зургаа татуулан, тэр бүү хэл UFC 133 тэмцээнийг биечлэн ирж үзэхээр зэхэж байгаагаас үзэхэд, тэрээр холимог тулааны спортын тухай бодлоо өөрчилсөн бололтой.


UFC 133 тэмцээний нээлттэй бэлтгэлийн түүвэр бичлэг

No comments:

Post a Comment