Тулаанд ялалт байгуулсныхаа дараа Владимир Кличко өөрөө, түүний ах болон дасгалжуулагч нар юу гэж хэлснийг хүргэж байна.
WBC холбооны супер хүнд жингийн аварга Виталий Кличко: "Владимир хамаагүй илүү байлаа, тэмцээний бүх үед давамгайлсан, маш хурц тулаан боллоо. Дэвжээний шүүгч ямар учраас түүнээс оноо хассаныг ойлгосонгүй, ёстой хачин шийдвэр болсон. Владимир бүх үед илүүрхсээн. Миний хүсч байсан ганц зүйл бол, дүү маань Хэйг нокаутанд оруулаасай гэж их хүссэн."
Владимир Кличкогийн дасгалжуулагч Эмануэл Стюард: "Тулаан бидний тооцоолж байснаар өрнөөгүй, бид Хэйг илүү түрэмгий тулалдана гэж бодож байсан. Владимирт Хэйг онож цохих хэцүү байсан нь харагдсан, гэхдээ Владимир ялалт байгуулахын тулд шаардлагатай бүхнийг хангалттай хийсэн. Ер нь бол илүү их цохих хэрэгтэй байсан л даа, таатай нөхцөл байдал хоёр-гурван удаа бий болоход ашиглаж чадаагүй. Шүүгч оноо хасч буруу шийдвэр гаргахад нь би эсэргүүцсэн, Хэй байнга сөхөрч оочоод байсан нь мөн буруу юм шүү дээ."
IBF, WBA, WBO, The Ring холбоодын супер хүнд жингийн аварга болсон Владимир Кличко: "Би түүнийг хүнд цохилтонд оруулах гэж хичээсэн боловч бүтсэнгүй. Тэрээр их хурдтай байлаа, хурдан хөдөлсөөр байгаад тулааныг дуусгах бодолтой байсан. Ингээд нэг, аваргын дөрөв дэх цол манай гэр бүлд ирдэг байж."
Ийнхүү Владимир Кличко Дэвид Хэйг шүүгчдийн нэгдсэн саналаар ялснаар, ах дүү хоёрын мөрөөдөл биелж, мэргэжлийн боксын үндсэн дөрвөн байгууллага болох WBC, IBF, WBA, WBO холбоодын бүс ах дүү Кличко нарын гарт төвлөрлөө.

No comments:
Post a Comment