2011/07/25

Энэ өдрийн фото: Бернард Хопкинс, Жо Калзаге нар

Өчигдөр Лас Вегаст болсон боксын үдэшд хуучин хоёр өрсөлдөгч - WBC холбооны хагас хүнд жингийн аварга Бернард Хопкинс, 2-р дунд жингийн үнэмлэхүй аварга асан Жо Калзаге нар найрсаг нь аргагүй зургаа авахуулав. Дашрамд сануулахад, 2008 оны 4-р сард Жо Калзаге Бернард Хопкинстой учирсан тулаанд шүүгчдийн зөрүүтэй саналаар ялсан билээ. Калзаге түүнээс хойш дахин нэг тулаанд ялалт байгуулж, нэг ч ялагдалгүй зодог тайлсан юм. Тэр тэмцээн болохоос өмнө Хопкинс, хэзээ ч цагаан арьст боксчинд ялагдахгүй гэж бардамнаж байжээ, харин шийдвэр Калзагегийн талд гарахад хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм. Калзаге тухайн үед цагаан арьст боксчин Бернард Хопкинсыг болгож өглөө хэмээн шарыг нь малтаж байсан билээ. Гэвч тэр дайсагнал одоо нэгэнт ард хоцорчээ.

1 comment:

  1. Бернард Хопкинс гоё боксчин шүү. Кэлли Павликтай хийсэн тоглолт их гоё болсон. Жинхэнэ боксын хичээл зааж өгсөн шүү. Сөрөг угтуулсан довтолгоог ёстой гаргууд хийж байсан даа.

    ReplyDelete