UFC холбооны хагас хүнд жингийн аварга Америк улсын 24 настай тамирчин Жон Жонс төрөлхийн нуруулаг, яс томтой учраас 2-3 жилийн дараа гэхэд хүнд жинд өгсөх нь гарцаагүй гэжээ.
"Цаг нь ирэхээр жин ахих нь дамжиггүй, 25 юм уу 26 насандаа жин өгсөх болов уу. Одоогийн байдлаар миний зөв хоолох дэглэмийг маш сайн мэргэжилтэн хариуцаж байгаа, түүний тусламжтайгаар жин нэмэх асуудлыг төвөггүйхэн шийдэж чадна гэж бодож байна."
"Миний өсөлт одоо хэрнээ зогсоогүй. Миний хоёр ах хоюулаа үлэмж том биетэй, том бие бол удмынх. Тийм болохоор би хэсэг хугацааны дараа одоо байгаагаасаа том болох нь гарцаагүй."

No comments:
Post a Comment