Фёдор Емельяненко 2011.07.31-нд АНУ-ын Иллинойс мужийн Хоффман-Эстейтс хотод болох Strikeforce: Fedor vs. Henderson тэмцээнд оролцохоор өчигдөр Эх орноосоо мордлоо.
Фёдор Емельяненко: "Тулаан бүрт бид дээд зэргээр бэлтгэхийг боддог. Тийм болохоор өмнөх тулаануудадаа арай бага юм уу, эсхүл арай муу бэлдсэн гэж хэлэхгүй. Энэ тулаанд ч гэсэн бэлдэж бид үлэмж их ажил хийсэн: Холланд руу явж бэлдсэн, Кисловодскт очиж бэлдсэн, Осколдоо ч их бэлтгэл хийсэн. Тийм болохоор... бүх юм сайхан болно гэж найдаж байна."
Фёдор Чикаго хотын нисэх буудалд газардмагцаа эхнэр Марина нь охин төрүүлсэн баяртай мэдээ сонсчээ, тэрээр Маринагаас төрсөн хоёр дахь охиндоо Елизавета гэдэг нэрийг хайрлажээ.
Фёдор Емельяненкод бүл нэмсэнд нь баяр хүргэе!
Би ч бас баяр хүргэж байна.
ReplyDelete