Холимог тулааны бразил домог Антонио Родриго Ногейра, байсхийгээд Бразилийн тамирчид руу үгээр давшилдаг Америкийн тамирчин Чел Сонненгийн тухайд:
"Бид хоёр учирвал сайхан тулаан болох байх. Түүнийг бүгд заначихаад байгаа. Тэрээр спортод байгаа тун өөдгүй үлгэр жишээ. Соннен дэндүү их юм ярьж байна, тэгэх тэгэхдээ бүүр ямар ч утгагүй юм ярьдаг. Тэрээр бразилчуудтай асуудалтай байгаа, тиймээс биднийг гадуурхаж байгаа юм. Тэрээр бусдыг муулан байж л өөрийнхөө тулааныг сурталчилдаг, өөр арга байдаг гэж мэддэгчгүй байх. Тэрээр ингсэнээрээ өрсөлдөгчийнхөө уурыг барж, бачимдуулахыг хичээдэг, энэ бол түүний тактик гэдэгт итгэлтэй байна. Гэвч тэрээр энэ бүхэн түүнд ямар ч ашиг болохгүй гэдгийг ухаарах ёстой. Тулааны урлагт бид бүхэн нэг нэгнээ хүндлэхэд суралцдаг юм шүү дээ. Би хэзээ ч өөр тулаанчны тухайд муу юм хэлдэггүй. Соннен хэнийг ч хүндэлдэггүй, ямар ч ёс суртахуунгүй дүүрчихсэн толгой. Хамгийн багаар бодоход, миний багт байгаа хэн бүхэн түүнтэй учрах юмсан гэж боддог болсон" гэжээ.

No comments:
Post a Comment