Мэргэжлийн боксын хоёр жингийн аварга асан Британий тамирчин 32 настай Рики Хаттон зодог тайлсан тухайгаа албан ёсоор зарлалаа. Хаттон мэргэжлийн рингэнд анхны тулаанаа 1997 онд хийж, гурван жилийн дараа гэхэд Их Британий аварга болжээ. 2005 оны 6-р сард тэрээр, одоогийн Олон Улсын Боксын Алдрын танхмийн гишүүн Костя Дзюг ялж, IBF холбооны 1-р хагас дунд жингийн аварга болж байсан юм.
Хаттон 2007 оны 12-р сард тухайн үед Жингийн ангиллаас үл хамаарах дэлхийн шилдэг боксчин №1 хэмээн тооцогддог байсан Флойд Мэйвэдер жүниортой учирч, карьер дахь анхны ялагдлаа хүлээжээ. Хаттон эргэн рингдээ ирж Хуан Лацканыг шүүгчдийн шийдвэрээр, Пол Малиньяжиг ТКО-аар ялж, дараа нь 2009 оны 5-р сарын 2-нд Жингийн ангиллаас үл хамаарах дэлхийн шилдэг боксчдын чансааг тэргүүлж эхлээд байсан Филиппины тамирчин Мэнни Пакиаотой учирсан юм. Тэр тулаанд Хаттон 1-р үед хоёр удаа нокдаунд орж, дараагийн үед гүн нокаутанд орж ялагдсанаар, мэргэжлийн рингэнд дахиж гараагүй юм.
Хагас дунд жингийн дэлхийн шилдэг боксчдын нэг Рики Хаттон мэргэжлийн рингэнд 47 тулалдаж, 45 ялж, 2 ялагдсан хувийн амжилттайгаар ийнхүү рингнээсээ бүрмөсөн буулаа.
Хаттоны цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье!
Их Британий аваргын төлөө Жон Тэкстонтой тулалдаж байгаа нь 200.10.21
IBF холбооны аваргын төлөө Костя Дзютэй тулалдаж байгаа нь 2005.06.04
Флойд Мэйвэдертэй хийсэн тулаанд нокдаунд орсон байгаа нь 2007.12.08
Мэнний Пакиаотой хийсэн тулаанд нокаутанд орсон байгаа нь 2009.05.02





Сайн боксчин байсоон. Цаашдын амьдралд нь амжилт хүсье.
ReplyDeleteНасим хамед-ын дэлгэрэнгүй мэдээлэл тэгээд бас МИКС нь гэхдээ гайгүй чанартай байвал танай блогийг чинь шүтнэ шүү.Маш их баярлалаа.Тэрнээс гадна Баннер солилчуу ЦОМОГ.ком
ReplyDeleteСанаагаа ойлгомжтой илэрхийлнэ үү. Насим Хамедын тухай мэдээлэл нийтлэхийг хүсч байгаа юм уу?
ReplyDelete