2011/07/02

Бретт Рожерс эхнэрээ зодсон хэргээр баривчлагджээ

Strikeforce холбооны хүнд жингийн тамирчин 30 настай Бретт Рожерсыг, эхнэрээ зодсон хэрэгт сэжиглэн, Цагдаагийн газраас баривчилж, цагдан хорьжээ. Бреттийн эхнэрийн нүд орчим нь цус хурч, хөхөрсөн, хүзүүнд нь хоолой боомилсон ул мөр гарсан тул, бусдыг санаатай алахыг завдсан, түүнчлэн эхнэрээ зодоход нь саад болох гэсэн охиндоо хүч хэрэглэхээр сүрдүүлсэн тул, бусдыг заналхийлсэн хэрэгт түүнийг давхар буруутгах бололтой.


Бретт анхны мэдүүлгээрээ буруугаа хүлээж, согтуудаа эхнэртэйгээ хэрэлдсэн, тэгтэл өөрийг нь цохиод авсан болохоор ийм хэрэг өдүүлчихлээ гэжээ.

Шүүхээс Рожерсыг дээрх хэргүүдэд гэм буруутайд тооцвол, 5 жил хүртэлх хугацаагаар хорьж, $10 000-аар торгох ял шийтгэх аж.

Дайн дээр дажин гэгчээр, Strikeforcе-ынхон Рожерсоос нүүрээ буруулж, гэрээгээ даруй цуцалсан байна.

Бретт Рожерс 2009 онд Белорус улсын тамирчин Андрей Орловскийг 22-хон секундад хүнд цохилтоор буулган авч, хүнд жингийн дэлхийн шилдэг тамирчдын эгнээнд цойлон гарч ирсэн боловч, түүнээс хойш хийсэн 4 тулааныхаа 3-т нь хугацаанаас өмнө ялагдаад байсан юм.

No comments:

Post a Comment