Бразил улсын Рио де Жанейро хотод ирэх 8-р сарын 27-нд болох UFC 134: Silva vs. Okami тэмцээний 16 752 ширхэг тасалбар 74 минутын дотор худалдагдаж дуусчээ. Энэ нь UFC-ийн Бразилд болох хоёр дахь шоу юм, өмнөх нь ааль 1998 онд зохиогдож байжээ. Холимог тулаан нь Бразилийн хувьд хөл бөмбөгийн дараа орох нэрийн хуудас нь болсон спорт юм. UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт тасалбар хэрхэн шуурхай борлогдсон мэдээг сонсоод дараа жил Бразилд хоёр тэмцээн зохион байгуулахаа мэдэгдээд байна.
Дашрамд дуулгахад, Дана Уайтын мэдэгдсэнээр, дараа жил UFC Хятадын зах зээлд гарах төлөвлөгөөтэй байгаа юм.
UFC Rio шоу тэмцээний оноолт одоогийн байдлаар дараах байдлаар гараад байна:
Андерсон Силва (Бразил) - Юушин Оками (Япон)
Маурисио Руа (Бразил) - Форрест Гриффин (Америк)
Антонио Родриго Ногейра (Бразил) - Брендан Шауб (Америк)
Эдсон Барбоза (Бразил) - Рос Пирсон (Англи)
Лүис Кейн (Бразил) - Станислав Недков (Болгар)
Тъяго Таварес (Бразил) - Спенсер Фишер (Америк)
Пауло Тъяго (Бразил) - Дэвид Митчел (Америк)
Эрик Силва (Бразил) - Майк Свик (Америк)
Юри Алкантара (Бразил) - Антонио Карвальо (Канад)
Яан Ловланд (Америк) - Айвс Ябойн (Канад)

Тасалбар нь ямар үнэтэй байдаг юм бол?
ReplyDeleteДунджаар 350, торонд ойрхон суудал 500 ногоон дөхдөг. Кабелийн ТВ-ээр тэмцээн захиалж шууд үзэхэд 50-иад ногоон байдаг юм уу даа. UFC ММА-д бараг монополь тогтоочихоод байгаа болохоор үнэн даварчихсан байгаа биз? Доод зэрэглэлийн тэмцээн зохиодог зарим холбоод үзэгчээ дүүргэх гээд төлбөргүй ч оруулдаг тохиолдол гардаг гэсэн. Бразилийн хувьд бол мэдэхгүй ээ. Бодвол, амьжиргааны түвшин доогуур улсад тохируулж үнээ тогтоосон байлгүй дээ.
ReplyDeleteУул нь овоо л үнэтэй юм байна ш дээ. Тэгээд аваргууд нь шальтай мөнгө авч чадаж байна уу? Сая л гэхэд Пакьяо, Мослитой тоглоод 20 сая доллар, Мосли нь 5 сая доллар авсан даг.
ReplyDeleteSHALITAI MONGO GENEE AHAHA 20say $ shalihgui mongo uu.chi heden yueeree ajillaad olohgui
ReplyDeleteХэхэ. Та буруу ойлгожээ. Мэргэжлийн боксод 20 сая доллар зэрэг их мөнгө авч байхад холимог тулааны аваргууд хэдийг авдаг вэ л гэж асууж байна. 5-20 саяын хажууд шальтай мөнгө авч чаддаг болов уу гэж асууж байна.
ReplyDeleteММА тамирчид тийм хэмжээний мөнгө авах болоогүй ээ. Бокс, ММА хоёрын хөгжил газар тэнгэр шиг байгаа, гэхдээ энэ бол одоохондоо. ММА 90-ээд оноос хөгжиж байгаа бол, бокс сонгодог утгаараа хөгжөөд 100 жилийн нүүрийг хэдийнээ хол даваад байна.
ReplyDeleteММА тамирчдаас нэг тулаан хийгээд хамгийн их мөнгө олсон нь Брок Леснар гэж үздэг, тэр нь $3 сая хавьцаа. Гэхдээ энэ мөнгөн дүн нь таамаглал төдий, хэн ч албан ёсоор батлаагүй гэдгийг авч үзэх хэрэгтэй.
ReplyDeleteФёдор Емельяненко ирэх тулаанаасаа $1,5 сая, өрсөлдөгч Дэн Хэндерсон нь $850 мянгыг авах яриа гарч байсан, тэхдээ холбооны ч зүгээс, тамирчдын ч зүгээс үүнийг мөн л батлаагүй.
ReplyDeleteЕр нь бол $1 сая ММА-д бол асар их мөнгө, Фёдор, Брок, Рэнди мэтийн анхаарлын төвд байдаг акулууд л авна уу гэхээс, барагийн сайн тамирчин ийм хэмжээний мөнгө зүүдлэж байгаачгүй байх.
Би ойрдоос энэ талаар лавшруулж судлаад нэг мэдээ бэлдье дээ.