2011/06/23

Бээжингийн Олимпийн хүрэл медальт Роузи ээлжит ялалтаа байгуллаа (Видео)

2007 оны Жүдо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, 2008 оны Бээжингийн Олимпийн хүрэл медальт АНУ-ын жүдочин 24 настай Ронда Роузи өнгөрсөн 3-р сараас холимог тулааны спортод хөл тавиад байгаа билээ. Тэрээр, өнгөрөгч долоо хоногт Канадад болсон HKFC - School of Hard Knocks 12 тэмцээнд оролцож, өрсөлдөгч тамирчин Канад улсын 34 настай Чармэйн Твитийг тэмцээний 1-р үеийн 49 дэх секундад гарт татаж өчих мэхээр буулган авч, мэргэжлийн рингэн дэх хоёр дахь ялалтаа байгуллаа.

No comments:

Post a Comment