WEC холбооны хагас хөнгөн жингийн аварга асан Юрай Фабер, жүжигчин Жареб Дауплайс нарын тоглосон богино хэмжээний инээдмийн видеог үзэж сонирхоно уу.
Утга нь: архаг тоглоомчин Жареб, Юрайтай Counter Strike он лайн тоглохдоо, "тархидаж" бариад эдлэж өгөв өө. Тэгснээ, дэмий баахан сагсуурч хэл амаар доромжлох шив. Дараа өдөр нь Жареб Юрайтай зааланд нь таараад: "Чи чинь Юрай Фабер байна ш дээ! Би бүх тулааныг чинь үздэг!" гэж ирээд яриа өрнүүлэв ээ. Тэгснээ, спортоор хичээллэдэггүй, харин РС тоглоом бол цөм тоглодог, тоглох тоглохдоо он лайн тоглодог гэж байснаа, ник нэрээ хэлээд азаартаад орхив оо, хөөрхий. За тэгээд, цааш нь юу болсныг өөрсдөө үзээ биз дээ...
No comments:
Post a Comment