2011/06/24

Жеймс Тони хашрахгүй нь ээ

Мэргэжлийн боксын IBF холбооны таван өөр жинд 11 удаа дэлхийн аварга болж байсан Америкийн боксчин 42 настай Гэрэл Унтраав хочит Жеймс Тони холимог тулаанд дахин нэг хүчээ сорихоор шийджээ. BJPenn.com сайтын мэдээлж буйгаар, энэ удаад Жеймс Тони ММА пионер, UFC холбооны хүнд жингийн анхны аварга, UFC холбооны Алдрын танхмийн гишүүн Америкийн тамирчин 47 настай Кен Шемроктой нударга зөрүүлэхээр тохиролцжээ. Тонигийн хувьд ММА дүрмээр болох хоёр дахь уг тэмцээн Техас мужийн Эл Пасо хотод ирэх 9-р сарын 23-нд болох төлөвтэй байна.

Гэрэл Унтраав нь боксын спортод нэрээ цуурайтуулсан тамирчдаас холимог тулаанд зориглож хөл тавьсан анхны боксчин юм. Тэрээр нодлин жил ММА дүрмээр болсон анхны тэмцээндээ холимог тулааны өөр нэг домог болсон тамирчин Рэнди Күтүртэй учирч, тулааны 1-р үед гар холбож боох мэхээр ялагдсан юм.

Жеймс Тони - Рэнди Күтүр

4 comments:

  1. yag booj alah gej bnshdee yaasan aimar huchtei yum be!

    ReplyDelete
  2. Боксын рингэн дээр тулалдсан бол аль нь дийлэх бол?

    ReplyDelete
  3. Тони боксын рингэнд даага нэхье гэхэд нь Рэнди, тэгэж алуулах аа болих уу даа гэсэн юм яриад татгалзсан. Үнэнгээ хэлсэн л дээ, тэр нь ч зөв.

    ReplyDelete
  4. Хэхэ. Сурсан сурснаараа юм даа.

    ReplyDelete