Ирэх бямба гаригт АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод болох UFC 130: Rampage vs. Hamill тэмцээний хоёр дахь гол тулаанд UFC холбооны хүнд жингийн аварга асан АНУ-ын тамирчин 32 настай Фрэнк Мир The Ultimate Fighter реалити шоуны 10 дахь цувралын ялагч АНУ-ын тамирчин 34 настай Рой Нелсонтой учрах билээ. UFC 130 тэмцээнийг угтаж зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр Фрэнк Мирийн өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Фрэнк Мир
Өрсөлдөгч тамирчин Рой Нелсоны тухайд:
"Рой бол чанга залуу. Би түүнтэй хийх энэ тулаанд хамаг анхаарлаа төвлөрүүлээд байгаа. Энэ тулааны дараа яах ийх талаар бодохчгүй, би өмнө нь өрсөлдөгчөө давж харах гээд байдаг байсан, харин Ройн хувьд тэгэх юм бол бассан хэрэг болно. Рой - чанга эр, түүнийг дутуу үнэлсэн хэн ч болов сайнаа үзэхгүй."
Мир, Нелсон хоёр өмнө нь 2003 онд тактикийн барилдааны Grappler’s Quest тэмцээнд таарч байсан удаатай бөгөөд Нелсон Мирийг оноогоор ялсан юм, тэр тухайд:
"Тэр барилдаан - болоод өнгөрсөн зүйл, тухайн үед Рой надаас жиү-жицү болон тактикийн барилдаандаа илүү байж. Гэхдээ тэр барилдаанаар Ройг дүгнэж болохгүй, учир нь түүнээс хойш Рой өөрчлөгдсөн, би ч сайжирсан, тэгээд ч одоогийн тэмцээн өөр дүрэмтэй: цохиж болно. Тээр жил болсон тэмцээнд цохиж болдог байсан бол би лав сайнаа үзэхгүй байсан болов уу, тэр үнэхээр жаахан илүү байсан."
Фрэнк Мир - Рой Нелсон 2003 он
Мир, Нелсон хоёр найз нөхөд юм. Нөхөдтэйгээ тулалдах тухайд тэрээр:
"Юу гээч? Эхлээд надад сэтгэлзүйн хувьд жаахан хэцүү байсан л даа, харин дараа нь Гиффи (цохих техникийн дасгалжуулагч Жимми Гиффорд) надтай ярилцсан. Рой хийсэн тулаанаасаа илүү их бэлтгэл хангагчтай цохих техникийн бэлтгэл хийж байгаа нь дамжиггүй. Бид ч гэсэн цохих техник давтаж бэлтгэл их хийж байгаа. Надтай хамтарч бэлтгэл хийдэг хүмүүстэй би дараа нь хоол идэж, тэд миний гэрт ирж, компьютер хүртэл цуг тоглох нь бий. Бүгд миний найзууд юм чинь, гэхдээ бэлтгэл дээр бол би тэднийг тулаанд өрсөлдөгчөө цохьдоггүйгээр хайр найргүй цохьдог."
Фрэнк Мир - Мирко Крокоп
Мир UFC 119 дээр болсон сүүлийн тулаандаа Мирко Крокопыг тэмцээний сүүлийн үед нам цохьсон хэдий ч, түүнийг UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт болон үзэгч олон маш уйтгартай тулаан үзүүлсэн хэмээн шүүмжилсэн билээ. Шүүмжлэлийн тухайд:
"Мэдээж би тэр бүх шүүмжлэлийг сонссон, би үзүүштэй тулаан үзүүлэхгүй бол тэмцээний ерөнхий дүр зураг өнгөө алдаж, бусдын надад хандах хандлага ч онцгүй болно. Гэвч ялалт илүү чухал, сайхан ялагдсанаас муухан ялсан нь дээр. Тулаанч бүхэн илүү төгс тулаанч болохыг хүсдэг. Гэвч рингний нөгөө талд миний хийх гэсэн бүхнийг болж өгвөл бүтэлгүйтүүлэх гэсэн хүн үргэлж зогсч байдгийг санаж байх хэрэгтэй. Хэрэв өрсөлдөгч тамирчин илүү идэвхтэй байвал чи ч гэсэн илүү үзүүштэй харагддаг учиртай. UFC-д олон сайн тамирчин бий, гэвч өдөр болгон чиний сайн өдөр байна гэж байхгүй шүү дээ. Мэдээж би тулааныг гоё дуусгах боломж байвал гоё л дуусгана, өрсөлдөгч маань тулааныг ширүүсгэх гэвэл би өөдөөс нь халзагнана, гэхдээ би тулаанд ялагдах болгоомжлол байвал би тэгэхгүй" гэжээ.


No comments:
Post a Comment