“Хүч” спорт хорооны тамирчин Д.Дамланпүрэв, “Ирвэс” клубын тулаанч Н.Отгонжаргал, Э.Соёлбаатар нар Хятадын тулаанчидтай нударга зөрүүлэхээр болжээ. Тодруулбал, БНХАУ-ын тулааны спортын холбоог төлөөлөн 63, 73, 83 кг-ын жингийн гурван тамирчин ирэх сард манай улсад ирж, дээрх гурван жинд Монголын тамирчидтай халз тулалдахаар болсон байна. Тулаан тавдугаар сарын 8-нд “АСА Цирк”-т болох бөгөөд холимог тулааны дүрмээр болох юм байна. Мөн энэ өдөр Монголын кикбоксын хөнгөн жингийн шилдэг найман тамирчны халз тулаан болно. Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны “MGL-1” цуврал дөрөв дэх тэмцээний хүрээнд шилдэг найман тамирчин хасагдах журмаар өрсөлдөж, аваргаа тодруулах ажээ.
sport.news.mn

hedees yum be bas bilet ni hed yum .......
ReplyDelete