Ирэх бямба гаригт АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотод болох Strikeforce: Diaz vs. Daley тэмцээнд АНУ-ын тамирчин 32 настай Лайл Бирбом, DREAM холбооны хөнгөн жингийн аварга, Япон улсын тамирчин 27 настай Шиня Аокитай учрах билээ. Бирбом Аокийн өчгөөс айхгүй байгаагаа дуулгалаа.
Лайл Бирбом, Шиня Аоки
"Би босоо тулаанд нээх сайн биш л дээ. Би Аокийн өчих, боох зальжин мэхэнд нь орчихолгүй, өмнөх өрсөлдөгч нараас нь арай өөрөөр тулалдана. Би түүнд нуруугаа алдаж ардаа гаргахгүй, санаачлагыг гартаа авч, түүнийг доороо оруулж байгаад юм уу, эсвэл торонд шахаж байгаад зодно."
"Би хэвтээ тулаан хийх дуртай, харин Аоки бол хөнгөн жингийн шилдэг грэпплер бөх. Үзүүштэй сайхан тулаан болох байх, би түүнтэй хэвтээгээс тулалдахаас имээхгүй, нээрээ шүү. Тэрээр, өөртэй нь партерт орохыг хэн ч хүсдэггүй гэж бодож байгаа байх л даа, тэгвэл би тийм биш гэдгийг торонд ороод харуулна."
"Би тохойлдох дуртай, тохойлдоод өгнө өө (Strikeforce-ын дүрэмд саяхан өөрчлөлт орж, партерт өрсөлдөгчийнхөө толгойг тохойлдож цохихыг зөвшөөрсөн юм. Орчуулагчийн тодр.). Би торонд ялах гэж орно."
Шиня Аоки - Мизуто Хирота 2009.12.31
No comments:
Post a Comment