Ирэх бямба гаригт АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотод болох Strikeforce: Diaz vs. Daley тэмцээний хоёр дахь гол тулаанд, Strikeforce-ын хөнгөн жингийн аварга АНУ-ын тамирчин 28 настай Гилберт Мелендез аваргынхаа цолоо хамгаалж, Shooto холбооны хагас дунд жингийн аварга асан Япон улсын тамирчин 32 настай Тацуя Каважиритэй учрах юм. Мелендез Strikeforce-ыг UFC холбоог эзэмшдэг Zuffa компани худалдаж авсан тухай болон өрсөлдөгч тамирчныхаа тухайд ийнхүү ярилаа.
Тацуя Каважири, Гилберт Мелендез 2006 он
"Тулаанч хүнийхээ хувьд, ММА спортыг шүтэн бишрэгчийнхээ хувьд хэлэхэд, Strikeforce, UFC хоёр нэг компаний өмч болсонд сэтгэл хангалуун байна. Энэ явдлыг бизнес талаас нь ч харахад надад ашигтай гэж бодож байна. Би үргэлж бэлтгэл сайтай байх хэрэгтэй, учир нь UFC тамирчдаа хай найргүй халдаг юм, гэхдээ бизнесийн хувьд ингэдэг нь зөв л дөө. Тхмирчны чансааг хамгийн сүүлийн тулаанаар л үнэлдэг шүү дээ."
"Тийм болохоор би бэлтгэлдээ шамдаж, сдортыг шинэ түвшинд гаргахыг хүсч байна. Би үүнд яг тохирох хүн мөн гэж бодож байна."
Тацуя Каважиритэй хийх тулааны тухайд:
"Түүнтэй хийх тулаан надад ялалт байгуулах гэсэн эрмэлзлийг бий болгож байна. Би зөндөө ярьсан, одоо төлөвлөгөөгөө ажил болгох л үлдлээ. Би өөрийгөө сорьж дэлхийн №1 мөн эсэхийг шалгамаар байна. Миний бодлоор бол би жиндээ №1. Тамирчны карьерын төгсгөлдөө би чансаагаараа дэлхийд нэгдүгээрт эрэмблэгддэг болно."
"Одоо би 29-тэй, дахиад олон тулаан хийх нас байна, харин зодог тайлах үедээ би оргилд нь хүрсэн байх болно" гэжээ.
Гилберт Мелендез - Жош Томпсон 2 (2009.12.19)
No comments:
Post a Comment