Strikeforce холбооны ерөнхийлөгч Скотт Кокер, Оросын тамирчин Фёдор Емельяненкогийн дараагийн өрсөлдөгчийн нэрийг 7-10 хоногийн дараа зарлана, уг тулаан Strikeforce-ын ирэх 7-р сард зохиох тэмцээний хүрээнд болно гэж мэдэгдлээ.
Скотт Кокер
Кокерын хэлж байгаагаар бол Фёдорын өрсөлдөгч нь нэртэй тулаанч юм байна, гэвч тэр тамирчин нь энэ жилийн эхэнд эхэлсэн Strikeforce: WGP Heavyweight Tournament тэмцээний оролцогч мөн эсэх нь тодорхойгүй байна.
Фёдор Strikeforce: WGP Heavyweight Tournament тэмцээний нэгдүгээр үед Бразилийн тамирчин Антонио Силвад ялагдсанаар тэмцээнээс хасагдаад байгаа ч гурван үе үргэлжлэх уг тэмцээний явцад оролцогч тамирчид бэртэж, өрсөлдөнөө үргэлжлүүлэх боломжгүй болбол, оронд нь Фёдорыг оролцуулах магадлал байгаа юм.
Сүүлчин Эзэн хаан хочит Фёдор Емельяненко сүүлийн хоёр тулаандаа ялагдсаныхаа дараа өөрийн бэлтгэлдээ дүгнэлт хийж, бэлтгэл сургуулилтаа шинэчилж өөрчлөхөөр шийдээд байгаа юм. Тэрээр одоо туршлага судлахаар Холланд улсыг зорьж, К-1 холбооны домогт тамирчин асан, дасгалжуулагч Эрнесто Хустын удирдлага доор босоо тулааны техникээ сайжруулж байгаа юм.
Фёдорын Холланд дахь бэлтгэлийн фото үзүүлэн
No comments:
Post a Comment