Фёдор Емельяненког Strikeforce: WGP Heavyweight Tournament тэмцээний эхний үед ялсан Бразилийн тамирчин Алмас хочит Антонио Силва Фёдорыг тамирчны карьераа үргэлжлүүлэхээр болсон тухайд, бодлоо хуваалцлаа. Тэрээр:
"Фёдор спортоо орхиогүй нь сайн хэрэг, түүн шиг тамирчид 34-хөн насандаа зодог тайлна гэдэг бол дэндүү яарсан хэрэг. Андерсон Силва, Жорж Сэнт-Пьерр, Антонио Ногейра гээд л бүгд ялагдаж байсан, тэд ялагдал гэж юу байдгийг биеэрээ дайраад гарсан хүмүүс. Ялагдлаа гээд спортыг орхих нь утгагүй, учир нь ялагдал бол тамирчин хүний амьдралын салшгүй нэг хэсэг юм. Фёдор өөрийгөө хэн гэдгийг удахгүй дахин нэг харуулна гэдэгт итгэлтэй байна. Харин түүний дараагийн өрсөлдөгч нь би биш л болов уу" гэжээ.
Фёдор Емельяненко - Антонио Силва
Фёдор Емельяненко Антонио Силвад ялагдсаныхаа дараахан өгсөн ярилцлагадаа, зодог тайлах бодолтой байгаагаа хэлсэн юм. Фёдорын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
- Фёдор, Таны харж байгаагаар, Таныг дэлхий даяар олон хүн мэддэг, олон хүн хүндэлдэг, ялан гуяа энд - Нью Йорк хотод... Энэ Таны хоёр дахь ялагдал, яагаад ийм юм болчихов оо?
- Та бүхэн намайг хайрлаж, дэмжиж байдагт маш их баярлалаа. Тулааны хувьд гэвэл, хамгийн эхнээсээ л бүх юм буруу болоод явчихлаа, тулааны явцыг өрчилж чадсангүй. Зодог тайлах болсон юм шиг байна.
- Уг хоёр дахь ялагдлын дараа бид бүхэн Таныг дахиж энэ торонд орохыг харахгүй гэж үү?
- Тийм ээ, цаг нь болсон шиг байна. Би маш урт, сайхан спорт замналыг тууллаа, юм бүхэн Бурханы тааллаар болдгоос хойно, зодог тайлах болсон юм шиг байна.
- Фёдор, Та бол цагийг эзэлсэн их аварга, Таныг олон хүн хайрлаж хүндэлж явдаг. Бид энэ тулааныг Таны сүүлчийн тулаан биш гэж найдах л үлдлээ.
- Та бүхний сэтгэл, дэмжлэгт талархаж байна. Би ч гэсэн та бүхэндээ хайртай, би бүх тулаанаа та бүхэнд зориулж байсан юм шүү. Энэ бүхний төлөө Бурхан тэнгэрт талархъя.
No comments:
Post a Comment