2011/04/28

Холимог тулааны анхны монгол эмэгтэй тамирчин Э.Болормаа

Арлын Япон улсад Монгол улсаа төлөөлж холимог тулааны Jewels холбоонд өрсөлдөж байгаа Монголын анхны эмэгтэй ММА тамирчин Эрдэнэбилэгийн Болормааг танилцуулж байна.

                                                         Э.Болормаа



Эрдэнэбилэгийн Болормаа нь 1985.05.09-нд Монгол улсын Улаанбаатар хотод төрсөн. 25 настай, 172 см өндөр. Жүдо бөхөөр хичээллэж байсан. 2007 оноос Япон улсад про-рестлинг буюу жүжигт тулааны шоу тэмцээнд оролцож байгаад 2010 оноос эхэлж эмэгтэйчүүдийн Jewels ММА холбооны -65 кг-ын жинд өрсөлдөж байгаа. Акира Шожийн Smash Alley Gym клубт бэлтгэл хийдэг тэрээр холимог тулаан сонирхогчдын дунд Есүй гэдэг хочоороо олны танил болжээ. Болормаа холимог тулааны мэргэжлийн рингэнд хоёр тулаан хийж нэг ялагдаж, нэг ялаад байгаа юм.

                                     Болормаа тулаандаа гарч байгаа нь

Болормаагийн хувийн амжилт

2010.07.31-нд Токио хотод болсон Jewels 9th Ring тэмцээнд Японы тамирчин Маюуми Аокид 1-р үеийн 04:34 дэх секундад гарт татаж өчих мэхээр ялагдсан.

2010.12.17-нд Токио хотод болсон Jewels 11th Ring тэмцээнд Японы тамирчин Шизука Сугиямаг 2-р үеийн 13 дахь секундад техникийн нокаутаар ялсан.

2011.03.11-нд Jewels 12th Ring тэмцээнд Британийн тамирчин 34 настай Дэниэлл Весттэй тулалдах байсан ч Японд газар хөдлөснөөс болж тэмцээнийг цуцлажээ. Байгалийн гамшгаас болж цуцлагдсан энэ тэмцэн ирэх 5-р сарын 14-нд болох товтой байгаа юм.

Дэниэлл Вест нь холимог тулааны мэргэжлийн рингэнд дөрвөн тулаан хийж, гурав ялж, нэг ялагджээ.

Болормаа түрүү долоо хоногт ТМ телевизийн нэвтрүүлэгт кикбоксын Мишээл клубын тамирчин Б.Халиуны хамт оролцож ярилцсаныг үзэж сонирхоно уу.

                                                           1-р хэсэг

                                                           2-р хэсэг

                                                         3-р хэсэг

Дашрамд сонирхуулахад, Болормааг тулаандаа гарах үед дуугардаг Khan no Matsuei: Mongolian Challenger дууг тулаанч бүсгүй маань өөрөө дуулсан юм байна.

No comments:

Post a Comment