IFL холбооны хагас хүнд жингийн аварга асан Белорус улсын тамирчин 40 настай Цэвэрлэгч хочит Владимир Матюшенко (18-3-1 MMA, 3-2 UFC)-гийн MMAjunkie.com Radio-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Владимир Матюшенко
Владимир Матюшенко холимог тулааны спортын хүнд хэцүү үеийг дайраад гарсан хүний хувьд 55 мянган үзэгч цугларах тэмцээн гэдэг ямар том арга хэмжээ болохыг хэлүүлэхгүй сайн мэдэх юм. Тэрээр энэ тэмцээний тухайд:
"Би баяртай байна, зөвхөн өрийнхөө төлөө биш, ММА-тэй ямар нэг байдлаар холбоотой хүн бүхний төлөө баярлаж байна. Шоу тэмцээн ийм их хүн үздэг болж байгаад тамирчид, тэмцээн зохион байгуулагчид, шүтэн бишрэгчид гээд бүгдийнх нь ач гавъяа бий" гэсэн юм.
Ирэх 30-нд Цэвэрлэгч найман өнцөгтөд арав дахиа орж Жэйсон Брилзтэй тулалдах бөгөөд, Торонто хотын Rogers Centre цэнгэлдэх хүрээлэнд болох уг тулааныг кабелийн төлбөртэй нэвтрүүлгээр цацах юм.
Тэрээр спорт карьераа үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байсан үе өнгөрөөд тийм ч их удаагүй байгаа. Өнгөрөгч арван жилийн эхний хагас нь холимог тулааны хувьд хэцүүхэн цаг байсан, дээрээс нь Матюшенко UFC 33 тэмцээнд тухайн үеийн аварга Тито Ортизд ялагдсан. Тэглээ ч дараагийн тулаандаа шархаа нөхөж урагш явах тэмүүллээ алдаагүй юм.
"Нэг үе би зодог тайлах дөхсөн. - хэмээв Матюшенко. - Би (Андрей) Арловскийд ялагдахдаа гараа хугалсан, хүүд маань анхаарал халамж дутаж байлаа. Цаашид юм яаж эргэх нь тодорхойгүй тийм үе байсан. Би спортоос хөндийрч, нэг-хоёр жил өөр ажил хийсэн. Тэхдээ би бэлтгэлээ орхиогүй, тэгсэний ачаар л амьдралаа хөндлөнгөөс нь харж дүгнэлт хийж, олон зүйлийг өөрөөр хардаг болсон."
2006 онд ММА хүчээ авч эхлэхэд Матюшенко International Fight League холбоотой гэрээ байгуулжээ, уг явдал тулаанчид маань урам өгч, тэрээр холбооны хагас хүнд жингийн аварга болжээ. Гэвч хоёр жилийн дараа холбоо нь санхүүгийн бэрхшээлээс болж дампуурчээ. Харин Матюшенко карьераа цааш нь үргэлжлүүлсэн юм.
Одоо тэрээр тулаан зохион байгуулагч хамгийн том байгууллагад өрсөлдөж байна. Түүний залуу нас өнгөрөөд байгаа (есөн сарын дараа 41 хүрнэ) ч өөр зүйл хийхийг хүсдэггүй гэнэ.
"Сонирхол..., - гэснээ тэрээр. - Сонирхлынхоо үүднээс би яг одоо зодог тайлмааргүй байна. Хүмүүс надаас хэзээ болихыг маань зөндөө асуудаг, харин би үргэлжлүүлэх бодолтой байгаа. Цааш явах тусам улам л сонирхолтой болох юм."
ММА-д идэвхтэй байснаар тэр ММА-г өнөөгийн зэрэгт хүрэхэд гар бие оролцсон хүмүүстэй үргэлж ойр байх боломжтой байдаг. Сүүлийн үед Владимир Интенэтэд шүтэн бишрэгчидтэйгээ харилцах дуртай болоод байгаа гэнэ, Twitter-т #janitortips гэсэн нэрээр бүртгүүлсэн хуудсанд нь ММА сонирхогчид орж зөвлөлгөө өгдөг гэсэн.
"Хүмүүс холимог тулааны урлагийг өнгөцхөн мэддэг байсан тэр үе өнгөрөөд байна. Шүтэн бишрэгчидтэйгээ харилцах зугаатай байдаг юм шүү" гэв.
Тэрээр UFC on Versus 1 тэмцээнд Жон Жонсд ялагдсаныхаа дараа өнгөрөгч 11-р сард болсон UFC 122 тэмцээнд Александрэ Феррейраг ялсан. Жон Жонс аварга болоод байгаа энэ үед түүнээс хүлээсэн ялагдалдаа тэр санаа зовох шаардлаггүй болжээ. Хагас хүнд жингийн шинэ аваргын тухайд тэрээр:
"Жон аварга болсонд баяртай байна, түүнд дийлэгдсэн маань зүгээр нэг гудамжны архичинд зодуулчихаагүй гэсэн үг. Тэр аваргын цолыг хөдөлмөрөөрөө олж авсан, түүнээс гадна тэр маш их авъяас билигтэй тулаанч юм" гэлээ.
Матюшенкогийн өрсөлдөгч Жэйсон Брилз нодлин жилийн 5-р сард болсон UFC 114 тэмцээнээс хойш тулаан хийгээгүй. Түүний бэлтгэл нь хэр сайн байгаа, торонд ороод хэрхэн зодолдох нь тодорхойгүй байгаа юм.
Энэ талаар Матюшенко: "Гэнэтийн юм болж магадгүй л юм" гэлээ.
Гэвч ямар ч бай, UFC-ийн хамгийн том тэмцээнд оролцоно гэдэг бол амьдралд тэр бүр олдоод байдаг завшаан биш болохоор Цэвэлэгч маань ялахын тулд хамаг бүхнээ зориулах буйзаа.
Владимир Матюшенко - Жамал Паттерсон 2008 он
No comments:
Post a Comment