Өнгөрөгч Баасан гаригт АНУ-ын Коннектикут мужийн Анкасвилл хотод болсон Friday Night Fights тэмцээнд Монгол улсын боксчин 29 настай Баянжаргалын Баянмөнх (15-2-3, 9 КО) Колумби улсын боксчин 27 настай Брэйдис Прескотт (24-2, 19 КО)-ой 10 үе тулалдаж, шүүгчдийн нэгдсэн санал (99-91,99-90,100-90)-аар ялагджээ. Манай боксчин маань ийнхүү сүүлийн хоёр тулаандаа дараалж ялагдаад байгаа юм.
Баянмөнх
Брэйдис Прескотт тулааны дараа WBA холбооны нэгдүгээр хагас дунд жин (63,5 кг)-гийн аварга Амир Ханд хадаж : "Би дэлхийн хэмжээний боксчинтой учирч ялалт байгууллаа. Одоо Амир хэлсэндээ хүрч надтай тулалдахыг харъя. Амир, чи хэлсэн амандаа хүрэх ёстой шүү, (Тимоти) Брэдлитэй тулалдаад ялсан ч, ялагдсан ч би чамайг хүлээж байна. Би чиний тулаанд дэгдээхийн хувцас өмссөн хүн хөлсөлж очуулахыг хүсээгүй л юм бол хэлсэндээ хүрч, Аварга хүний ёсоор надаас даагаа нэх!" гэжээ.
Баянмөнх, Брэйдис Прескотт нар жин хэмжих арга хэмжээий үеэр
2008 оны 9-р сард Брэйдис Прескотт нь тухайн үед WBO холбооны хөнгөн жингийн тив дамнасан аварга байсан 2004 оны Афины Олимпийн мөнгөн медальт, Британийн боксчин Амир Ханыг 1-р үеийн 54 дэх секундад нокаутаар ялж, ялагдалгүй явсан рекордыг нь сэвтүүлж, цолыг нь булаан авч байсан юм. Тэр ялагдлаасаа хойш Амир WBA холбооны нэгдүгээр хагас дунд жин (63,5 кг)-гийн аварга болж, цолоо дөрвөнтөө хамгаалаад амжжээ.
Мэнни Пакиао, Фрэдди Роуч, Амир Хан
Амир Хан боксын нэрт дасгалжуулагч Фрэдди Роучийн зааланд бэлтгэл хийдэг бөгөөд, саяхан боксын тэмцээн зохион байгуулагч Golden Boy Promotions компанитай шинэ гэрээ байгуулж, уг гэрээнийхээ хүрээн дэх эхний учраанд WBC, WBO холбоодын нэгдүгээр хагас дунд жингийн аварга АНУ-ын боксчин 27 настай Тимоти Брэдлитэй аваргын цол нэгтгэх тулаан хийхээр хэлэлцээр хийж байгаа юм.
No comments:
Post a Comment