2011/04/22

Монголын сумоч ММА-д хүч сорих гэнэ

Энэ жилийн эхэнд сумо бөхийн ертөнцөд даваа наймаалцсан хэрэг мандаж, Японы сумо бөхийн холбооноос цагдаагийн байгууллагатай хамтран хийсэн шалгалтын үр дүнд, уг хэрэг явдалд 23 бөх, шүүгч холбоотой болохыг тогтоосон билээ. Тэдгээр хуйвалдагсдын нэг болох Мооконами Сакаэ бусдынхаа адил холбооноосоо хөөгдөөд байгаа билээ.
                                                  Мооконами Ганболд


Nightmareofbattle.com сайтын мэдээлж байгаагаар, Мооконами Ганболд холимог тулаанд хүч сорих болсон юм байна. ММА сонирхогчид сумод барилдаж байсан бөхчүүдээс хамгийн ихээр Асошёрүг ММА-д үзэхийг хүсдэг ажээ. Их Аварга Дагвадорж одоо холимог тулааны тамирчдын багийг удирдаж байгаа бөгөөд тамирчдынх нь нэг - Жадамбын Нарантунгалаг нь Японы Sengoku Raiden Championship холбооны хөнгөн жинд өрсөлдөж байгаа юм.

Мооконами Сакаэ Базарсадын Ганболд нь 1984.04.05-нд Монгол улсын Улаанбаатар хотод төрсөн. Сумо бөхөөр 2001 оноос барилдаж, 2009 оноос дээд зиндаа болох макуучид барилдаж маэгаширагийн 6 цолд хүрч байжээ. Тэрээр иргэншлээ сольж Япон улсын харьяат болсон ба энэ 4-р сард даваа наймаалцсан гэх хэргийн улмаас Сумо бөхийн холбооноос халагдаад байгаа юм.

                                                 Мооконами - Араан

Ер нь холимог тулааны түүхэнд сумо барилдаж байсан бөхчүүд онцын амжилт гаргаж байгаагүй юм. ММА-д хүчээ сорьсон хамгийн зартай сумоч Акебоно дөрвөн тулаан хийснээс дөрвүүлэнд нь ялагдсан юм. Харин хамгийн амжилттай яваа нь Америкийн сумоч Хенри Миллер бөгөөд, тэрээр ММА-д 7 ялж, 11 ялагдаад байгаа ажээ.

                                                Акебоно - Ройс Грэйси

2 comments:

  1. ashgui dee. manai sumochid ch yum duulgana shuu. ganbold orvol bur sain bna.

    ReplyDelete