2011/04/21

ЖСП, Фрэнки Эдгэр нар Рэнзо Грэйсийн зааланд... (Видео)

Энэ сарын 30-нд UFC холбооны хагас дунд жингийн аваргын цолоо хамгаалах Канад улсын тамирчин 28 настай Жоржс Сэнт-Пьерр болон 5-р сарын 28-нд UFC холбооны хөнгөн жингийн аваргын цолоо хамгаалах АНУ-ын тамирчин 29 настай Фрэнки Эдгaр нар, алдарт Рензо Грэйсийн Renzo Gracie Team клубт грэпплинг (өчих/боох барилдаан)-ийн бэлтгэлээ хийж байна.



                                       Рэнзо Грэйси хөлд өчиж байгаа нь

Рэнзо Грэйси нь бразил жиү-жицү бөхийг үндэслэгч алдарт Грэйси овгийн гишүүн ба БЖЖ-гийн хар бүсийг өөрийн өвөө Карлос Грэйсигээс авч байжээ. Холимог тулааны идэвхтэй карьераасаа холдож, дасгалжуулагчийн ажилд ороод байгаа түүнийг БЖЖ бөхийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг гэж зүй ёсоор үздэг юм. Рэнзогийн эрхлэн хариуцдаг зааланд нь Мэтт Серра, Рикардо Алмейда, Жоржс Сэнт-Пьерр, Фрэнки Эдгар, Роллс Грэйси, Кира Грэйси, Рой Нелсон гэхчлэн холимог тулааны спортын зартай олон тамирчин түүн дээр ирж бэлтгэл сургууль хийдэг юм.

No comments:

Post a Comment