2011/04/21

Ломбардын 6 секундын нокаутын дээд амжилт эвдэгдлээ

2011.04.08-нд АНУ-ын Техас мужийн Мидлэнд хотод болсон 24/7 Entertainment - Professional Cage Fighting тэмцээнд Рассел Брүэр Кристофер Голденийг 1-р үеийн 5 дахь секундад өвдөглөж нокаутанд оруулжээ. 5 секундын уг нокаут нь 2010.05.13-нд АНУ-ын Луизиана мужийн Монро хотод болсон Bellator 18 тэмцээнд Хектор Ломбард Жэй Силваг тулааны 1-р үеийн 6 дахь секундад нокаутанд оруулсан рекордыг эвдлээ.
                                        Хектор Ломбард - Жэй Силва (6 сек)


                                    Рассел Брүэр - Кристофер Голден (5 сек)

Харин ММА дахь нокаутын дэлхийн дээд амжилт нь ердөө 3 секунд гэвэл Та итгэх үү? Хэрэв үгүй бол, 2006.05.05-нд Канад улсын Монреал хотод болсон TKO 25 - Confrontation тэмцээнд Крис Клементс Лаутаро Тукасыг хэрхэн нам цохьсоныг доорх бичлэгээс үзээрэй.

Крис Клементс - Лаутаро Тукас (3 сек)

Дашрамд сонирхуулахад өрслдөгчөө өчих мэхээр хамгийн түргэн хугацаанд ялсан дээд амжилтын эзэн нь Японы тамирчин Рүмина Сато юм. Тэрээр 1999.01.15-нд Япон улсын Токио хотод болсон Shooto - Devilock Fighters тэмцээнд Чарлз Диазыг 1-р үеийн 6 дахь секундад гарт үсэрч татах мэхээр буулган авчээ.

Рүмина Сато - Чарлз Диаз (6 сек)

No comments:

Post a Comment