Холимог тулааны урлагийн дэвжээний шүүгч "Том" хэмээх Жон МакКарти тулааныг ямар тохиолдолд зогсоодгийг ийнхүү тайлбарлаж байна:
"Тулаан эхлэхийн өмнө шүүгч тамирчдад тулааныг ямар тохиолдолд зогсоох, яаж зогсоох болон зогсоосон үед тамирчид яах ёстойг хэлдэг."
Тамирчдын нэг нь хүнд байдалд орсон үед шүүгч цохилт хаана бууж байгааг анхааралтай хардаг.
"Тамирчин хүнд байдалд орсон хэдий ч өрсөлдөгчийнхөө цохилтыг гараараа хааж чадаж байгаа бол тулааныг зогсоодоггүй. Хүнд байдлаас гарах гэж чармайж, өөрийгөө идэвхтэй хамгаалж л байгаа бол шүүгч хөндлөнгөөс оролцохгүй."
Хүнд байдалд орсон тамирчин мэдэгдэхүйц хохирол амсаж эхлэх үед шүүгч "өөрийгөө хамгаал!" гэж хэлдэг.
"Хэрэв өрсөлдөгч чинь Таны хамгаалж буй гарыг бус толгойг чинь онож цохиод, ихээхэн хохирол учруулаад байгаа бол шүүгч тамирчныг нэрээр нь дуудаж, "хөдлө, наад байдлаасаа гар!" гэж хэлдэг. Ийм үед ашиггүй байрлалд байгаа тамирчин өөрийнхөө байгаа байдлыг дээрдүүлэх гэж ямар нэг юм хийх ёстой.
Хүнд байдлаас гарах гэсэн оролдлого амжилттай болж байгаа эсэх нь хамаагүй, тийм байдалд орсон л бол гүйцэд гарах хүртлээ оролдлогоо үргэлжлүүлэх нь чухал. Энэ нь Таныг өөрийгө хамгаалах чадвараа алдаагүй байна гэсэн үг."
Тамирчин маш ашиггүй байдалд ороод толгойгоо ажиллулах чадваргүй болсон, өөрийгөө идэвхтэй хамгаалахгүй байгаа тохиолдолд шүүгч тулааныг зогсоодог.
"Тамирчин толгойндоо хүнд цохилт авснаас болж сааталд орсон, биеэ хамгаалах чадвараа алдсан зэрэг тохиолдолд шүүгч тулааныг зогсоосноор техникийн нокаутаар ялагдсанд тооцдог юм."
No comments:
Post a Comment