2011/04/23

2010 онд хамгийн их орлого олсон тулаанч

ESPN сэтгүүл 30 спортын төрлөөс хамгийн их орлоготой тамирчдыг нэрлэжээ. ММА тулаанчдын дундаас хамгийн их орлоготой нь UFC холбооны хүнд жингийн аварга асан АНУ-ын тамирчин Брок Леснар тодорчээ.

                                                          Брок Леснар


Тамирчдын орлогыг жилд авсан хөлсөөр нь тооцож гаргасан бөгөөд үүнд ивээн тэтгэгчийн шагнал мөнгө болон орлогын бусад эх үүсвэрийг оруулаагүй юм. Леснар 2010 онд $5,3 саяыг олжээ, энэ тоог спорт хороодоос өгсөн цалин хөлсний тухай мэдээ болон PPV буюу төлбөрт нэвтрүүлгээс олсон мөнгөн хувийн ойролцоо тоог хооронд нь нэмэж гарган авчээ. Леснар нодлин жил хоёр тулаан хийснээс Шэйн Карвиныг ялж аваргын цолоо хамгаалаад, Кэйн Веласкест ялагдаж цолоо алдсан юм.

Жагсаалтыг New York Yankees багийн бэйсболчин Алекс Родригез, жингийн ангиллаас үл хамаарах, дэлхийн шилдэг боксчин Мэнни Пакиао нар нийлбэр дүнгээр $32 саяын ашгаар тэргүүлжээ.

                                                      Мэнни Пакиао

No comments:

Post a Comment