2011/03/13

UFC-ийн эзэд дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад дахин бичигдлээ

UFC компанийн эцэг - Zuffa LLC компаний эзэд болох ах дүү Фертитта нар нь Forbes сэтгүүлээс гаргасан дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад дахин багтжээ. Ах Фрэнк Фертитта 1,1 тэрбум долларын хөрөнгөтэйгээр 1057 дугаарт, дүү Лорензо Фертитта нэг тэрбум долларын хөрөнгөтэйгээр 1140 дүгээр байрт тус тус эрэмблэгджээ. Ах дүү Фертитта нар нь UFC-ээс гадна сүлжээ казино эзэмшдэг юм.

Ах дүү Фертитта нар UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт (голд)-ын хамт

Дашрамд сонирхуулахад, ах дүү Фертитта нарын хооронд компаниа удирдах талаар маргаан гарч, түүнийг зөвшилцөх аргаар шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл, Фрэнк, Лорензо нар нь бразил жиү-жицү бөхийн дүрмээр барилдаж, дийлсэн талынх нь үзэмжээр маргааныг шийдвэрлэхээр гэрээнд заасан байдаг ажээ.

No comments:

Post a Comment