UFC болон Strikeforcе холбоод Zuffa хэмээх нэгэн дээвэр доор орсон явдлын талаарх бодлыг Strikeforcе холбооны тулаанчин Алистар Оверим, Фабрисио Вердүм болон Антонио Силва нараас асуухад тамирчид дараах хариултыг өгч байна.
Strikeforce холбооны хүнд жингийн аварга, Японы DREAM холбооны хүнд жингийн түр аварга, K-1 WGP 2010 тэмцээний ялагч Нидерланд улсын тамирчин 30 настай Алистар Оверим:
Би UFC Strikeforce-ыг худалдаж авсан тухай мэдээг олж уншаад ёстой л нэг балмагдсан. Энэ явдал холимог тулааны ертөнцийг бүхэлд нь маш их өөрчлөнө. Би бусдын л адил ийм юм болно гэж зүүдлээчгүй явсан. Гэвч би их баяртай байна. Би их өөдрөг хүн болохоор ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байна. Энэ явдал холимог тулааны спортод болсон хамгийн эерэг үйл явдал байж ч мэдэх юм. Сайхан юм боллоо, манай спорт хөгжиж байна.
Нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг цаг хугацаа харуулна. ММА сонирхогчид олны сонирхол татсан зөндөө тулаан үзэхийг хүсч байна. ММА бол маш түргэн хөгжиж байгаа спорт, харин Дана Уайт (UFC холбооны ерөнхийлөгч) хөгжлийг нь улам түргэсгэж байгаа нь надад таалагдаж байна. Тамирчид бид бүгд л алдрын оргилд хүрэхийг хүсч мөрөөддөг. Мухаммед Али, Майк Тайсон болон (тулааны) спорт хүмүүсийн ярианы гол сэдэв байсан тэр цаг эргэж ирээсэй. Дана Уайт нэгийг бодож байгаа байх аа.
Бразил жиү-жицү бөхийн дэлхийн хошой аварга, бөхийн шахаат барилдааны ADCC холбооны хошой аварга, Бразил улсын тамирчин 33 настай Фабрисио Вердүм:
Strikeforce үйл ажиллагаа нь тогтвортой, хөгжил нь өөдөө байгууллага, гэвч UFC бол дэлхийд №1 гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Strikeforce шилдэг байгууллагатай нэгдсэн нь сайн хэрэг.
Нодлин жил би Фёдор Емельяненког ялсны дараахан UFC-ийн матчмэйкер (тулааны учраа тааруулагч) Жо Силва надтай утсаар холбогдоод Strikeforce-той байгуулсан гэрээний хугацаа дуусахаар буцаад UFC-д орохыг санал болгож байсан (Фабрисио өмнө нь UFC-ийн тамирчин байсан юм). Гэвч UFC Strikeforce хоёр нэгэн дээвэр доор орсон хойно тэр яриа ач холбогдолгүй болох шив дээ.
Өнгөрөгч 2-р сард холимог тулааны домог Фёдор Емельяненког ялж шуугиан дэгдээгээд байгаа Бразил улсын тамирчин 31 настай Алмас хочит Антонио Силва:
Энэ бүхэн надад их урам өгч байна. UFC бол хамгийн шилдэг тамирчдыг эгнээндээ багтаасан дэлхийн №1 байгууллага, би ч гэсэн UFC-д тулалдмаар байна.
Би Брок Леснарыг зодоод буцаагаад WWE рүү нь хөөж явуулмаар байна (Брок Леснар нь UFC-д реслинг буюу жүжигт тулааны WWE холбооноос ирсэн юм). Тэр хүн дэлхийн хүнд жинд чансаагаараа 2 дугаарт жагсдаг нь миний дургүйг хүргэж байна. Би Брокийг танихгүй л дээ, надад хувийн өс байхгүй, энэ бол зүгээр л миний ажил.
Тулаан бол миний талхаа олох арга, би энэ ажилдаа дуртай, тийм болохоор би хаана ч хэнтэй ч тулалдахад бэлэн байна.
No comments:
Post a Comment