2011/03/15
Ройс Грэйси их спортод эргэн ирэх үү?
UFC холбоо ээлжит тэмцээнээ Бразил улсад ирэх 8-р сард зохион байгуулахаар зэхээд байгаа билээ. Энэ нь Бразилд зохиогдож байгаа UFC-ийн хоёр дахь тэмцээн бөгөөд үүнд UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт холимог тулааны бразил оддыг аль болох ихээр татан оролцуулахаар идэвхийлэн ажиллаж байгаа юм. UFC Rio тэмцээнд UFC 1, UFC 2 болон UFC 4 тэмцээний ялагч, UFC холбооны Алдрын танхмийн гишүүн, холимог тулааны домог Бразил улсын тамирчин 44 настай Ройс Грэйсийг оролцуулахаар Дана Уайт яриа хэлэлцээр эхлүүлээд байгаа юм байна.
Менежерийнх нь хэлснээр, Ройс Грэйси UFC-тэй гэрээ байгуулсан тохиолдолд дунд, эсвэл хагас дунд жинд тулалдах юм.
Ройс хамгийн сүүлд 2007 онд холимог тулааны домог Казуши Сакурабатай тулалдаж, шүүгчдийн нэгдмэл саналаар ялсан билээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
Iim nastai hun zodoldoj boldog yum bh daa
ReplyDeleteUFC холбооны Алдрын танхмийн гишүүд болох Рэнди Күтүр 47, Дэн Сэвэрн 52 настай, одоог болтол зодог тайлаагүй, тамирчныхаа карьерийг амжилттай үргэлжлүүлж байгаа гээд боддоо.
ReplyDelete