Эмэгтэйчүүдийн холимог тулааны нүүр царай гэгддэг -66 кг-ын тамирчин 28 настай Жина Карано Strikeforce холбоог Zuffa компани худалдаж аваад байгаа энэ үед Zuffa-ийн удирдлагын хүсэлтээр, Нью Йорк хотод болох UFC Personal Trainer компьютерийн тоглоомын сурталчилгааны арга хэмжээнд оролцохоор болжээ. Энэ тоглоом нь XBOX 360 Kinect, Playstation 3 и Nintendo Wii консолиуд дээр тоглохоор бүтээгджээ.
Жина Карано нь холимог тулааны мэргэжлийн рингэнд 8 тулаан хийснээс 7-д нь ялалт байгуулсан бөгөөд шилдэг эмэгтэй ММА тулаанчдын жагсаалтын 3 дугаарт эрэмблэгддэг юм.
Жина хамгийн сүүлд 2009.08.15-нд Strikeforce холбооны эмэгтэйчүүдийн -66 кг-ын аваргын бүсний төлөө Бразилийн тамирчин Кристиан Сантостой тулалдаж ялагдснаасаа хойш тулааны спортоос түр хөндийрч, кино найруулагч Стивен Содербергийн урилгаар Haywire уран сайхны кинонд тоглоод амжжээ. Тэрээр өнгөрөгч 2-р сард тулааны карьераа үргэлжлүүлэх бодолтой байгаагаа мэдэгдсэн бөгөөд Strikeforce-ын зун зохиох аль нэг тэмцээнд оролцох магадлалтай байгаа юм.
Aimshgiin avgai vee ene chine
ReplyDelete