2011/03/17

Нэм Фэнийг Солонгос Зомби орлохоор боллоо

UFC SpikeTV-тэй хамтарч хийдэг The Ultimate Fighter реалити шоуны 12 дахь цувралын оролцогч, вьетнам гаралтай америк тамирчин 28 настай Нэм Фэн 2011.03.26-нд болох UFC Fight Night: Nogueira vs. Davis тэмцээнд АНУ-ын тамирчин 31 настай Леонард Гарсиатай даага нэхэх тулаанд учрах байсан ч бэлтгэл дээрээ бэртсэн тул тэмцээнээс хасагджээ.
                                   The Ultimate Fighter реалити шоуны оролцогч Нэм Фэн

Нэм Фэн Леонард Гарсиа хоёр урьд нь өнгөрөгч оны 12-р сард The Ultimate Fighter 12 Finale тэмцээнд гурван үеийн турш тулалдаж, Гарсиа шүүгчдийн зөрүүтэй саналаар ялсан билээ. Маш тэнцүүхэн өрнөсөн тэр тулаанд үзэгчдийн олонхи нь Нэм арай илүү байсан гэж үзсэн тул, ММА сонирхогчид Гарсиагийн тэр маргаантай ялалтыг эсэргүүцэж, Интенэт Форумд шүүгчдийг буруутгаж, улмаар UFC-ийн шүүх системийг шүүмжилж эхэлсэн юм. Дана Уайт даруй даага нэхэх тулаан зохион байгуулахаар болж шуугиан намжжээ.

Дараа долоо хоногийн амралтын өдөр болох уг тэмцээнд Нэмийг Өмнөд Солонгос улын тамирчин 23 настай Чан Жун Сун орлохоор болжээ. Чан Жун Сун нь довтолж тулалддаг тамирчин бөгөөд ММА ертөнцөд Солонгос Зомби гэдэг хочоороо зартай билээ. Хамгийн сонирхолтой нь Чан Жун Сун ч гэсэн Нэм Фэний адил өмнө нь Леонард Гарсиатай нударга зөруулж байсан бөгөөд шүүгчид мөн л маргаантай шийдвэр гаргаж Гарсиад ялалт өгч байсан юм.

                                 "Леонард Гарсиа - Солонгос Зомби" тулааны бичлэгээс
WEC 48: Aldo vs. Faber тэмцээний хүрээнд болсон энэ тулаан Үдшийн шилдэг тулаанаар шалгарч, тамирчид нэмэлт хөлс авчээ
                                   Леонард Гарсиа, Солонгос Зомби хоёр тулааны дараа

http://mixfighter.blogspot.com/ уг хоёр тамирчны даага нэхэх тулааны дүнг тухайн үед нь танилцуулах болно.

No comments:

Post a Comment