2011/03/17

"Саламандрын түлхүүр" энэ сарын 24-нд нээлтээ хийнэ


Фёдор Емельяненкогийн гол дүрд нь тоглосон Саламандрын түлхүүр уран сайхны киноны нээлт энэ сарын 24-нд болохоор товлогджээ. Боевик жанрын энэхүү кинонд Цагийг эзэлсэн Их аварга маань ширэнгэн ойд сураггүй алга болсон судалгааны багийн гишүүдийг эрж олох үүрэг хүлээсэн Оросын тусгай албаны офицерын дүрийг бүтээжээ.
Кинонд дараах үйл явдал өрнөх аж:
Зүүн-урд Азид амьтдын дунд үл мэдэгдэх халдварт өвчин дэгдэж эхэлнэ. Энэ өвчнийг судлахаар ирсэн олон улсын буяны байгууллагын ажилтан Мария ширэнгэн ойд байдаг нэгэн тосгоны хүмүүсээс төстэй шинж тэмдэг илэрч байгааг олж мэдээд очтол, айж балмагдсан тосгоны оршин суугчид өвчилсөн малаа шатааж байхтай таарна. Хүний сэтгэцийг өөрчилж, амиа хорлох хүсэл бий болгодог вирусд хийсэн шинжилгээний дүнг хараад Мария өөрөө балмагдана... 
Гэнэт тосгон руу Рик гэгч этгээдийн толгойлсон хөлсний цэргүүд дайран орж тосгоныхныг хүйс тэмтэрнэ. Мария шинэ вирусын судалгааны дүнг Орос руу явуулж амжих боловч, ор сураггүй алга болно...

No comments:

Post a Comment