2012/07/13

Карвин, Нелсон нар TUF шоуны дасгалжуулагч болох нь ээ

The Ultimate Fighter реалити шоуны Америк хувилбарын дараах цувралын дасгалжуулагчаар, нэг талаас, Шэйн Карвин, нөгөө талаас, Рой Нелсон нар томилогдсон тухай UFC холбооны тэргүүн Дана Уайт өнгөрөгч UFC On Fuel TV 4 тэмцээний дараах хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Шоу нэвтрүүлгийн зураг авалт 8-р сард эхэлж, FX сувгаар 9-р сараас эхэлж цацагдах юм байна.


Харин энэ шоуны Австрали хувилбарт Австрали, Британий багууд өрсөлдөх бөгөөд Австралийн багийг Жорж Сотиропулос, Британийн багийг Росс Пирсон нар тус тус дасгалжуулах болжээ. Сануулахад, цуврал нэвтрүүлгийн ялагч нь UFC-тэй гэрээ байгуулах эрх шагнагддаг бол, нэвтрүүлгийн төгсгөлд өрсөлдөгч хоёр багийн дасгалжуулагч нар нь хоорондоо таарч, тулалддаг "уламжлалтай" билээ.

No comments:

Post a Comment