2012/07/03

Арианни Сэлестийн хэрэг хаагдлаа

UFC тэмцээний раунд зарлагч бүсгүй Арианни Сэлестийг өнгөрөгч 5-р сарын 26-нд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт Лас Вегас хотын цагдаагийн газраас баривчилсан тухай тус блог мэдээлсэн билээ. Өчигдөр Сэлестэд холбогдох хэргийг прокурор нь хянаж үзээд, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тухай MMAMania.com мэдээллээ.


Сануулахад, тэр өдөр Арианни Сэлест лимузин машины арын суудалд зорчиж явахдаа найз залуу Правин Чандратай маргалдаж, нүүрэнд нь өшиглөжээ. Дараа нь хосууд зочид буудлын өрөөнд хэрэлдэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахад нь дуудлагаар ирсэн цагдаагийнхан Сэлест, Чандра хоёрыг хоюуланг нь баривчилж, Сэлестэд бусдын бие махбодид гэмтэл учруулсан үйлдэлд нь холбогдуулж хэрэг үүсгээд байсан юм.


 Арианни Сэлест, Правин Чандра нар цагдаагийн газарт

No comments:

Post a Comment