2012/07/03

Жорж Сэнт-Пьер: Соннен Силваг уурлуулахыг хүсч байгаа

Түрүү долоо хоногт UFC 148 тэмцээнийг угтаж зохион байгуулсан телефон утасны хэвлэлийн бага хурал дээр Андерсон Силва учраа тамирчин Чел Сонненгийн тухайд "бүх шүд, гар, хөлийг нь хуга цохино" гэж ууртай нь аргагүй, урьд өмнө нь хэлж байгаагүйгээр хэлсэн билээ. UFC-ийн хагас дунд жингийн аварга Жорж Сэнт-Пьер, үүний цаана Чел Сонненгийн явуулга байгаа хэмээн үзжээ. Тэрээр энэ тухайд өөрийн бодлоо хуваалцаж:


"Чел Соннен Андерсон Силвагийн сэтгэл санаанд нөлөөлөх гэсэн нь биелсэн. Түүний хүсч байгаа зүйл бол энэ юм, учир нь гэвэл, хэрэв чи сэтгэлийн хөдлөлдөө автах юм бол тулаанд ухаалаг байж чадахгүй. ... Тамирчдын нэг нь уурлахад хүмүүс дуртай байдаг. Силва уурлавал алдаа гаргаж мэднэ. Хэрэв тэгэх юм бол том алдаа болно. ... Силвагийн аварга байгаагийн шалтгаан нь тэрээр маш ухаалаг тулалддагт байдаг, түүнээс гадна тэрээр маш чадварлаг тамирчин юм. Бусад тамирчдаас илүү чадварлаг хүн. Өөрийнхөө давуу талуудыг гаргаж тулалддаг, тэгэхдээ сэтгэлийн хөдөлгөөндөө автаад байдаггүй. Харин Соннен түүнийг биеэ хянах чадвараа алдаасай гэж хүсч байгаа юм" гэж ярьсныг нь BloodyElbow.com ишиллээ.

No comments:

Post a Comment