UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт MMAJunkie.com сайтад өгсөн ярилцлагадаа, Вандерлей Силваг удахгүй зодог тайлна гэж бодож байгаагаа хэлжээ. Сануулахад, Силва сүүлийн тулаандаа Рич Франклинд шүүгчдийн шийдвэрээр ялагдсан билээ.
"Вандерлей тэр тулаанд давгүй байсан, ялах дөхсөн. Ялагдсан хэдий ч нокаутаар ялагдаагүй. Рич Франклин ч чанга эр дээ. Чак Лидделлийг нам цохисон юм ш дээ. ... Вандерлей зодог тайлах болж байгаа гэж бодож байна. Тэр өөрөө ч мэдэж байгаа байх. Энэ бол жам – хүн бүр хөгширдөг, харин энэ бол залуучуудын спорт. ... Би түүнийг зодог тайлах ёстой гэж байгаа юм биш, гэхдээ зодог тайлах дөхөж байгаа гэж бодож байна".
PRIDE FC холбооны 93 кг-ын аварга асан Бразилийн тамирчин Вандерлей Силва өдгөө 36 настай бөгөөд UFC-д хийсэн сүүлийн 6 тулаандаа 2 ялж, 4 ялагдаад байгаа юм.
No comments:
Post a Comment