2012/07/04

Миэша Тэйт 8-р сард Жүли Кэдзитэй тулалдана

Америкийн тамирчин Миэша Тэйт, өнгөрөгч 3-р сарын 3-нд нутаг нэгт тамирчин Ронда Роусид гарт татаж өчих мэхээр ялагдаж, Strikeforce холбооны нэн хөнгөн (61 кг) жингийн аваргын цолоо алдахдаа, зүүн гарын тохой нь мултарч, хүнд гэмтсэн билээ. Тэрээр эргээд тэмцээнд хэзээ оролцох нь удтал тодорхойгүй байсны эцэст, 2012.08.18-нд АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотод болох Strikeforce-ын ээлжит тэмцээнд Америкийн өөр нэг тамирчин Жүли Кэдзитэй уулзаж, нударга зөрүүлэх болсныг Sherdog.com мэдээллээ.


Сонирхуулахад, энэ тэмцээний хүрээнд нэн хөнгөн жингийн дэлхийн шинэ аварга Ронда Роуси, Канадын тамирчин Сара Кауфмантай уулзаж, анх удаа цолоо хамгаалах юм.

No comments:

Post a Comment