Түрүүхэн болж өндөрлөсөн UFC On Fuel TV 4 тэмцээний гол тулаанд дунд жингийн дэлхийн шилдэг тамирчдын нэг Марк Мүньозыг илт илүүрхэж, 2-р үед техникийн нокаутаар буулгаж авсан Америк улсын 28 настай тамирчин Крис Вейдман, тэмцээний дараах хэвлэлийн бага хурал дээр Андерсон Силватай уулзаж, аваргын цол горилохыг хүсч байгаагаа дуулгалаа.
"Би түүнийг [Андерсон Силваг] унагаагаад өчих, боох мэхээр ялж чадна гэж бодож байна. Миний хамгийн анхны тулаанаас авахуулаад би бэлтгэлээ бүрэн гүйцэд хийх бүртээ бүх өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө буулгаж авсан. Андерсон Силвагийн хувьд ч мөн адил, хэрэв бэлтгэлээ бүрэн хийвэл түүнийг зүгээр нэг ялах бус, бүх цаг үеийн шилдэг тулаанчийг хугацаанаас нь өмнө буулгаж авч чадна гэдэгтээ итгэлтэй байна".
No comments:
Post a Comment